bih.button.backtotop.text

Оёдолчны чадвар шаардсан хагалгаа: Таны эрүүл амьдралын захиалгаар хийж буй өмсгөл

“ Би хэзээ ч ямар нэг хагалгааг дааж давшгүй хэцүү гэж бодож байгаагүй” хэмээн Бумрунград эмнэлэгийн Хорайзон хавдарын төвийн ерөнхий хагалгааны эмч Пиаван Кенсакоо хуучлав. “ Зүгээр л өвчтөн бүр онцгой, тиймээс мэс заслыг бүх чадлаараа зохицуулан сайн хийх нь бидний үүрэг бөгөөд тэднийг эрүүл энх хэвийн амьдралдаа эргэж орход нь туслахын тулд байж болох бүх сайн эмчилгээг хийж өгөхийг бид хүсдэг”.
Мэс засалчид бол хорт хавдрын эмчилгээний чухал хэсэг хэдий ч хавдартай хүн бүр хагалгааны эмчтэй уулзах шаардлаггүй. Хавдрын эмчилгээ нь олон төрөл байдаг: хими, туяаны эмчилгээ, хагалгаа, эсвэл хамгийн сайн үр дүнд хүрэх боломжтой сонголтуудын хослол ч байх боломжтой юм.
 
"Мэс засалчид бидэнтэй уулзахаас өмнө өвчтөнүүд өөр олон үйл явцыг туулдаг: дижитал маммограмм дүрслэл, хэт авиан шинжилгээ, магадгүй биопси ч байж болох. Бид өвчтөн бүрийн биеийн байдлыг маш анхааралтай авч үзэх ёстой  Хорт хавдартай болон хорт хавдаргүй өвчтөнд мэс засал хийх нь том ялгаатай, мөн зорилго нь өөр учраас тохиолдол бүрийн онцлогийг маш анхааралтай авч үзэх хэрэгтэй” гэж Пиаван эмч тайлбарлав.
 
 "Жишээлбэл, хавдар нь үсэрхийлж тархсан өвчтөн байлаа гэж бодход. Шууд мэс засал хийх нь зохисгүй байж магадгүй. Тэгхээр эхлээд химийн курс эмчилгээ хийх хэрэгтэй, хэрэв эмчилгээ нь сайн үр дүнтэй , хорт хавдрын тархалтыг хянаж чадаж байвал дараа нь мэс заслыг нэг сонголт гэж үзэх боломжтой. Өвчтөний эрүүл мэнд, аюулгүй байдал нь хамгийн чухал зүйл юм. "

Шийдвэр гаргах, эмчилгээг эрэмбэлэх үйл явц нь Хорайзон хавдрын төвийн баг хамт олон болон өвчтөн нар хамтран хийдэг төлөвлөгөө юм . "Биднийг эмчилгээний шийдвэр гаргахад өвчтөн хамгийн чухал нөлөөтэй байдаг. Бид бүх мэдээлэлийг ширээн дээр тавиад, зөвлөмж гаргаж өгдөг бөгөөд ингэснээр өвчтөн өөрсдийн хийх сонголтуудын талаар мэдлэг мэдээлэлтэй болж шийдвэрээ гаргах боломж нь бүрддэг "гэж Пиаван эмч үргэлжлүүлэв.

doctor.jpg

" Хэрэв маш хүнд, ховор тохиолдол гарвал бид түүнийг бусад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн оролцдог хавдрын зөвлөлийн хурлаар хэлэлцэж илүү боломжуудын талаар ярилцдаг. Жишээлбэл, меланома агуулсан арьсны хорт хавдрын зарим тохиолдол, эсвэл элэгний хорт хавдар гэх мэт нь анатомийн тархалтаас үүдэн маш нарийн төвөгтэй, хэцүү хавдарууд бий. Тиймээс өвчтөнд эмчилгээний сонголтуудыг тайлбарлаж өгхөөсөө өмнө нарийн мэргэжилтнүүдийн эмчилгээний санал бодлыг сонсох хэлэлцүүлэг хийх нь нэн тэргүүнд шаардлагатай байдаг.”
 
“ Хорайзон хавдрын төвийн онцлого бол манай мэс засалчдын гүн гүнзгий, арвин туршлага юм. Тэдний хамтын ажиллагаа, туршлага нь өвчтөнүүдийг эдгээх, үр дүнтэй эмчлэх боломжийг олгодог. Жишээлбэл, эмч хүний ​​хувьд надад хамгийн их тохиолддог хөхний хорт хавдрыг авч үзье. Ихэнхи тохиолдолд нийтлэг хийгдэх эмчилгээ нь хөхийг хавдартай нь хамт мэс заслын аргаар бүтэн авах бөгөөд тэрийгээ ч хийгээд л орхидог. Харин бидний хувьд илүү их нарийн анхаардаг гэж хэлж болно "
 
Пиаван эмч цааш нь үргэлжлүүлэн тайлбарлахдаа "Би аливаа нэг бие эрхтэнг тухайн хүн эхээс мэндлэхдээ ямар байснаар хадгалж үлдэх нь эмчилгээний явцад өвчтөнийг аль болох хэвийн гэж мэдрүүлэх, тэдэнд дутуу гэсэн мэдрэмжийг төрүүлэхгүй байхад тусалдаг гэдэгт итгэдэг. Энэ нь тэднийг эмчилгээний ард гарахад туслах арга юм. Тийм учраас хавдрын хагалгааны эмч гэсэн тусгай мэргэжил байдаг. Хагалгааны дараа өвчтөнүүдэд өөрсдийнх нь хөхийг ямар нэг байдлаар хадгалж үлдэх эмчилгээний аргуудыг олохын тулд бид чадах бүхнээ хийдэг. Хагалгааны янз бүрийн арга байдаг, жишээлбэл, нуруунаас эсвэл гэдэснээс зөөлөн эд авч шинэ хөх бий болгох, мөн силикон суулгац ашиглах гэх мэт. Хөхний хэлбэрийг аль болох хадгалахыг хичээдэг бөгөөд ингэснээр өвчтөн мэс заслын дараа хэвийн амьдралдаа хурдан эргэн ордог. "
 
Пиаван эмч нэг өвчтөний талаар бидэнд хуучлахдаа "Өөр эмч дээр үзүүлчихээд дараа нь бидний саналыг сонсохоор ирсэн нэг өвчтөн байсан юм. Мастэктом хагалгаа хийлгэх (хөхийг бүтнээр нь авах мэс засал) болон тунгалагийн булчирхайг түүж авах хагалгааг өмнөх эмнэлэг нь хийхийг зөвлөсөн байсан. Энэ нь өвчтөнг сэтгэл санаагаар их унахад хүргэсэн, тэрээр ирээдүйн гэр бүл болон хайр сэтгэлийн тал дээр гарч ирэх асуудлуудад маш их санаа зовж байсан. Хэрэв тэр уг мэс засалыг хийлгэвэл түүний сэтгэл санаа хийгээд бие махбодийн эрүүл мэндэд нь маш их сөргөөр нөлөөлнө гэдгийг би харж байсан учраас бид түүнд өөр төрлийн эмчилгээний сонголтыг гаргаж өгсөн.

surgery.jpg

Хавдрын өвчтөн болгоны бие физиолог харилцан адилгүй, онцлог байдаг учраас бид эхлээд иммуногистохимийн шинжилгээ /IHC/ авсан. Энэ шинжилгээ нь хорт хавдрын эс агуулсан уурагийг тодруулах зорилго бүхий химийн будаг юм. Уургийн харагдацаас бид хорт хавдрын төрөлийг тодорхойлох боломжтой бөгөөд тухайн өвчтөний хувьд чиглэсэн эмчилгээ хийхэд үр дүн сайтай төрөл болох нь нотлогдсон. Эмчилгээний баг өвчтөнтэй уулзсаны дараа мэс заслын өмнө эхлээд химийн курс эмчилгээ хийхээр шийдсэн.

Ингээд хагалгаа хийгдэх цаг болох үед хавдар нь нэг сантиметр болтолоо багасч, тунгалагийн булчирхайг авах ч шаардлаггүй болж, хөх тэр чигтээ үлдэх боломжтой болсон байсан. Үүнийг паталогийн бүрэн эмчилгээний үр дүн гэж нэрлэдэг. Тэр хөхөө бүтнээр нь авч үлдэснээс гадна бидний сэтгэл гарган хийлгэсэн нарийвчилсан шинжилгээ оношлогоон дээр суурилсан эмчилгээний ачаар гар хавдах, хавагнах гэх мэт дагалдах хүндрэлээс ч мөн холуур өнгөрсөн юм ” хэмээн инээмсэглэн хуучилав.
 

Хагалгааны эмчийн зөвлөмж


"Бие болон сэтгэл санааны байдал хоёулаа эмчилгээ амжилттай сайн болход маш их нөлөө үзүүлдэг. Сэтгэл санааны бэлтгэл, эерэг хандлага, эрүүл хооллолт болон тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн эмчилгээ нь амжилттай болох магадлал маш өндөр байдаг " гэж Пиаван эмч анхааруулан хэлж байна. "Гэхдээ өвчин эмгэгийг эрт илрүүлэх, эсвэл хорт хавдарыг эрт үед нь барьж авах юм бол хорт хавдраас бүрэн ангижран эдгэх магадлал маш өндөр байдаг. Тийм ч учраас жил бүр тогтмол шинжилгээнд хамрагдаарай гэж бид зөвлөдөг.”

Related Health Blogs