bih.button.backtotop.text

Тусламжийн гар, халуун дулаан сэтгэл

November 05, 2019

Орой унтаад өглөө сэрэхгүй, хамгийн сайхан дурсамжуудаа санахгүй, хайртай хүмүүсээ ч алдана гэхээс айн амь насанд аюултай өвчтөнтэй тэмцэлдэнэ. Бүх зүйлд бууж өгөн толгой гудайлгах эсвэл хамаг чадлаараа тэмцэх эсэхээ шийдэх мөч тулгарахад залуухан Вьетнам хуульч бүсгүй Нгүен ТиКиеү Вонг эмчилгээ хийлгэхээр Бумрунград Олон Улсын эмнэлгийн Хавдрын төвд иржээ.

2014 онд энэ бүхэн эхэлсэн ба цээжний хэсэгт өвдөх болсноор эмчид хандахад Хөхний хорт хавдар байх магадлалтай хэмээн үзэж эдийн шинжилгээнд оржээ. Гэтэл тэр Цусны хорт хавдраар оношлогдсон байна. “Би үнэхээр цочирдож юу хийх ёстойгоо мэдэхгүй байсан” хэмээн тэр дурссан юм.
“ Би Хо Ши Мин хотын эмнэлэгт эмчилгээнд орж 8 курс химийн эмчилгээнд орсон. Хавдар байхгүй болсон ч хэсэг хугацааны дараа би дахин маш их ядарч толгой хүчтэй өвдөх болсон учир  эмчид хандахад хавдар дахин илэрсэн байсан. Тунгалгийн булчирхай дахь хавдар тархинд минь үсэрхийлснийг мэдээд би маш их айж сандарсан.
 

Хавдрын төв дэхь шинэ эхлэл

 
Түүний өвчний байдал биеийн болон сэтгэцийн хүчтэй хүндрэл хүргэх эрсдэлтэйг мэдсэнээр Вонг эмчилгээний сонголтуудыг илүү өргөнөөр судлах болжээ.
 
Хаана эмчилгээ хийлгэх вэ гэсэн хүнд асуулттай би тулгарсан. Вьетнамын хавдрын шилдэг эмчтэй уулзахыг хүлээж дийлэхгүйгээ би мэдэж байсан яг энэ үед хавдрын эмчилгээнд орсон нэг өвчтөн надад туршлагаа хуваалцсан. Мөн зарим найзууд минь энэ талаар маш их мэдлэгтэй байсан ба тэд бүгд надад Бумрунградыг зөвлөсөн юм.
 
Ер нь бол надад Өмнөд Солонгос, Сингапур болон АНУ гэсэн сонголтууд байсан ч, эцэст нь би Бумрунградыг сонгосон. Учир нь өмнө нь амралтаараа очиход Тайланд улс надад маш их таалагдсан, мөн Бумрунград хавдрын эмчилгээгээрээ нэр хүнд өндөртэй боловч үнийн хувьд бусадтай өрсөлдөхүйц байсан нь нөлөөлсөн.
 

Халуун дулаан сэтгэл

 
“Анх ирээд би химийн эмчилгээнд орсон. Цусан дахь цагаан эс минь багасахад эмч цагаан эсийг дэмжих эм өгөн дараагийн химийн эмчилгээ болоход хангалттай хүчтэй болсон байлаа. Нийт 12 курс химийн эмчилгээний дараа эмч надад тархин дахь хавдрыг авах хагалгаанд орох болохыг хэлсэн. Мөн Үүдэл эсийн эмчилгээ хийлгэхийг санал болгосон.
Энэ бүхэнд санаа минь маш их зовсон. Хагалгааны дараа сэрэхгүй, дурсамжуудаа санахгүй, гэр бүлийнхнийгээ ер нь хэнийг ч санахгүй байх вий гэхээс бүр хагалгааны ширээн дээр үхэхээс үнэхээр айж байсан хэмээн дурсан ярихад тэр үеийн айдас нь түүний нүүрэнд илэрч байлаа.
 
Гэвч “Чи хагалгааны дараа шинэ толгойтой болсон мэт сэргэг сэрэх болно” хэмээн эмч инээмсэглэн хэлсэн. Инээдтэй сонсогдсон ч энэ надад маш их тус болсон. Хагалгааны өдөр болоход айдас минь намайг дахин дарж  2 гар минь яг л мөс шиг хүйтэн болсон байсан. Гэтэл сувилагч үүнийг минь анзаарч айх хэрэггүй гээд 2 гараараа гарыг минь дулаацуулахад бие минь үгээр хэлэхийн аргагүй халуун дулааныг мэдэрсэн. Хагалгаа ч амжилттай болсон.”
 

Хамгийн сайн эмчилгээ өөрсдөөс минь хамааралтай

 
Вонг одоо хавдраас бүрэн эмчлэгдэж 5 жилийн турш 6 сар тутам алдалгүй эмчдээ хянуулсаар байна.
 
“Хавдрын төвийн бүх ажилчиддаа талархаж байгаагаа хэлэх хэрэгтэй. Миний ой санамж одоог хүртэл маш сайн байгаа! Мөн амьдралдаа хамгийн их айж байх тэр л үед минь халуун дулаанаа мэдрүүлсэн тэр сувилагчид баярлаж явдагаа хэлэх ёстой. Жижиг мэт боловч сайхан сэтгэл бүх ажилчдаас мэдрэгддэг нь одоо хүртэл надад гүн сэтгэгдэл төрүүлдэг билээ. Би хэзээ ч ийм сайн асаргаа сувилгаа авч байгаагүй ба бүгд мэргэжилдээ маш сайн, зүүгээр хатгах нь хүртэл өвдөлтгүй байсныг санадаг. Мөн орчуулагчийн тусламжтай надад хэлний ямар ч хүндрэл тулгараагүй нь миний сэтгэл тайван байхад маш их тус болсон билээ.”
 
Хавдартай хүн болгонд хандаж хэлэхэд тал хувийн хүчин чармайлт эмнэлгээс хамааралтай боловч нөгөө тал нь зөвхөн биднээс хамааралтай шүү гэж хэлмээр байна. Бид өөрсдийнхөө дэмжигч нь байж өвчинд бууж өгөхгүй байх хэрэгтэй хэмээн тэрээр инээмсэглэн хэлсэн юм.
For more information please contact:

Related Packages

Related Health Blogs