Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газартай холбогдоно уу.
Холбоо барих хаяг: Languages Page линкний доор байрлах International Referral Offices –оос Mongolia гэдгийг сонгоно уу.
Түүхэн замнал
- Бумрунград Олон Улсын эмнэлэг нь 1980 оны 9-р сарын 17-нд 200 ортойгоор Тайландын Вант Улсын Бангкок хотод байгуулагдсан.
- 1989 оноос Тайландын Хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагдаж эхэлсэн.
- 1997 оны 1-р сарын 1-нд үндсэн байрны барилгын ажлаа эхлүүлсэн.
- 2002 онд АНУ-ын Олон улсын мэргэжлийн магадлан итгэмжлэлийн “Joint Commission International” байгууллагаар итгэмжлэгдсэн нь Азид анхны удаагийнх юм.
- 2008 оны 5-р сард амбулаторийн шинэ байрны нээлтээ хийж, эмнэлгийн үйлчилгээгээ өргөтгөсөн.
Дэлхийн түвшний эрүүл мэндийн үйлчилгээг, чин сэтгэл гарган үзүүлэх нь бидний эрхэм зорилго болно.
Эзэмшигч
Бумрунград эмнэлэг нь Тайландын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг хувьцаат компани. Хувьцааны ихэнх хувийг Тайландын бизнес эрхэлдэг хамгийн нэр хүнд бүхий Софанпанич гэр бүлийнхэн болон Bangkok Insurance Public компани эзэмшдэг.
Эмнэлгийн цогцолбор байр

- 1997 онд 12 давхар, 305 ам км талбай бүхий эмнэлгийн үндсэн байрны нээлтээ хийснээр Бумрунград эмнэлэг зүүн өмнөд Азид хамгийн том хувийн эмнэлэгт тооцогдох болсон.
- Уг байр нь АНУ-ын галын аюулгүй байдлын шилдэг стандартын дагуу баригдсан бөгөөд “Майкрософт” компанийн “Амаалга” эмнэлгийн систем болон утасгүй интернетийн үйлчилгээг бүрэн нэвтрүүлсэн.
- Өвчтөн тээвэрлэх яаралтай тусламжийн нисдэг тэрэг буух тусгай талбайтай.
Амбулаторийн байр
- 2008 онд нээлтээ хийсэн Бумрунград эмнэлгийн Амбулаторийн байр нь дэлхийд хамгийн том хувийн амбулатори юм.
- Тус байр нь 22 давхар, 174 ам км талбайтай бөгөөд 700 гаруй машины зогсоолтой.
- Бүрэн автомат лабораторитой, “Майкрософт” компанийн “Амаалга” эмнэлгийн системийн жишиг компьютер болон утасгүй интернэтийн үйлчилгээгээр бүрэн хангагдсан.
- Давхар бүрт касс, эмийн сан байрладаг нь үйлчлүүлэгчдэд нэн тааламжтай байдаг.
- Үйлчлүүлэгч хүлээн авах бүртгэлийн хэсэг 10-р давхарт байрлах бөгөөд тус давхарт зургаан үндэстний хоолны сонголт бүхий ресторан, хүндэт үйлчлүүлэгчдээ зориулсан хүлээлгийн танхим бий.
Бидний үйлчлүүлэгч
- Жилд нэг сая гаруй хүнд үйлчилгээ үзүүлдэг.
- Үүнээс 420’000 гаруй нь дэлхийн 190-ээд улсаас биднийг зорьж ирсэн олон улсын үйлчлүүлэгч.
- 2010 онд 317 сая ам долларын ажил үйлчилгээ гүйцэтгэсэн.
Хүний нөөц
- Нарийн мэргэжлийн 1200 гаруй эмч, шүдний эмч ажилладгаас ихэнх эмч нар гадаадын томоохон их, дээд сургуульд мэргэжил эзэмшин, дадлагажиж, олон улсын эмчлэх эрхийн гэрчилгээ авсан байдаг.
- Нийт 900 гаруй сувилагч, 3400 гаруй ажилтантай.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ
- Хэвтүүлэн эмчлэх 538 ортой. Үүнээс:
- Энгийн тасаг (дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, мэс засал зэрэг) – 473
- Насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний тасаг – 37
- Зүрхний эрчимт эмчилгээний тасаг – 14
- Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг – 9
- Нярайн эрчимт эмчилгээний тасаг тус бүр 5 ортой.
- Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхдээ 4-н ортой энгийн өрөөнөөс дээд зэрэглэлийн тансаг өрөө хүртэлх сонголтуудаас өөрийн таалалд нийцүүлэн сонгох боломжтой.
- Бүх өрөө утасгүй интернэт, өргөн сонголт бүхий кабелийн суваг, эмнэлгийн үйлчилгээний талаарх тусгай суваг бүхий LCD телевизортой бөгөөд өвчтөний аюулгүй байдал, тав тухыг бүрэн хангахуйц түвшинд тохижуулсан.
- Зөөврийн компьютер түрээслэн хэрэглэх боломжтой.
Амбулаторийн тусламж, үйлчилгээ
- Өдөрт 6000 гаруй үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай.
- Эмчийн үзлэг хийхэд зориулан бүрэн тоноглосон 250 үзлэгийн өрөөтэй.
- Өдрийн мэс засал болон яаралтай тусламжийн төв 24 цагаар үйлчилгээ үзүүлдэг.
Нарийн мэргэжлийн төвүүд:

- Арьсны эмгэг судлал
- Арьсны лазер эмчилгээ
- Бөөрний мэс засал
- Бөөрний эмгэг судлал
- Гемодиалезийн төв
- Гоо сайхны мэс засал
- Дотоод шүүрлийн булчирхайн эмгэг судлал
- Дурангийн төв
- Дүрс оношлогоо
- Зүрхний эмгэг судлал
- Мэдрэлийн эмгэг судлал
- Нүдний эмгэг судлал
- Нурууны эмгэг судлал
- Өвчнөөс урьдчилан сэргийлэх төв
- Сэргээн засах эмчилгээ
- Сэтгэцийн эмгэг судлал
- Туяа эмчилгээ
- Үргүйдлийн төв
- Уушгины эмгэг судлал
- Хавдрын оношлогоо, эмчилгээ
- Харшил судлал
- Хоол боловсруулах эрхтний эмгэг судлал
- Хоол судлал
- Хүүхдийн өвчин судлал
- Чих, хамар, хоолойн эмгэг судлал
- Чихрийн шижин өвчний төв
- Шүдний эмчилгээ, гажиг засал
- Эрэгтэйчүүдийн эмгэг судлал
- Эх барих, эмэгтэйчүүдийн төв
- Яаралтай тусламж, сэхээн амьдруулах төв
- Ясны эмгэг судлал зэрэг 30 гаруй нарийн мэргэжлийн төвтэй.
Хүчин чадал, тусгай оношлогоо, эмчилгээ
- Бүрэн автомат лаборатори
- Цөмийн оношлогоо
- MRI, Компьютер томографи
- PET/CT (позитрон эмишн томографи)
- Нойрны тест
- Орчин үеийн багаж техникээр тоноглогдсон мэс заслын 19 өрөө
- Зүрхний титэм судасны шинжилгээ, эмчилгээний тусгай 2 өрөө
- Зүрхний мэс засал хийхэд бүрэн тоноглогдсон 2 өрөө
- Судасны шинжилгээ хийхэд зориулагдсан тусгай өрөө
- Чулуу бутлах эмчилгээний өрөө
- Нярайн эрчимт эмчилгээ
- Өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ
- Эмийн робот машин
Дараах улсуудад төлөөлөгчийн газартай
- Австрали
- Бангладеш
- Бахрейн
- Вьетнам
- Индонез
- Камбож (3)
- Кувейт
- Монгол
- Мьянмар
- Непал
- Оман
- Сингапур
- Судан
- Хонгконг
- Шинэ Зеланд
- Этиоп
Гадаадын үйлчлүүлэгчид зориулсан үйлчилгээ
- Эмнэлгийн үйлчилгээний талаар электрон шуудан болон утсаар мэдээлэл өгөх
- Нисэх онгоцны буудлаас тосох энгийн болон VIP үйлчилгээ
- Координатор эмч нараас зөвлөгөө авах
- 15 хэлний 150 гаруй орчуулагчтай, тэр дундаа монгол хэлний орчуулагч эмнэлгийн орчинд орчуулга хийх.
- Олон улсын эрүүл мэндийн даатгалтай үйлчлүүлэгчдэдээ шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх
- Аялал жуулчлалын агентлагтай холбож өгөх
- Элчингийн туслалцаа, виз сунгах болон бусад үйлчилгээ
Зочид буудал:
- Бумрунград эмнэлэг нь дэргэдээ үйлчлүүлэгчдийнхээ тав тух, аюулгүй байдлыг хангасан Bumrungrad Hospital Residence, Bumrungrad Hospitality Suites гэсэн 2 зочид буудалтай.
- Bumrungrad Hospitality Residence - эмнэлгийн төв байртай хүзүүвчээр холбогдсон 74 өрөөтэй.
- Bumrungrad Hospitality Suites - Усан бассейн, фитнесийн танхим зэрэг бүрэн үйлчилгээ бүхий 51 өрөөтэй.
Эмнэлгийн магадлан итгэмжлэл, шагнал
- 1999 онд Тайландын Вант Улсын эмнэлгийн чанарын зэрэглэл тогтоох Hospital Quality Improvement & Accreditation байгууллагаар итгэмжлэгдсэн анхны хувийн эмнэлэг.
- 2002 онд Ази тивээс анх удаа АНУ-ын Олон улсын мэргэжлийн магадлан итгэмжлэлийн “Joint Commission International” байгууллагаар итгэмжлэгдсэн бөгөөд 2005, 2008, 2011 онд дахин итгэмжлэгдсэн.
- Тархины цус харвалт, зүрхний шигдээс өвчний эмчилгээний менежмент нь АНУ-ын JCI байгууллагын стандартыг хангасан анхны гадаад эмнэлэг.
- 2008 онд Тайландын аялал жуулчлалын салбарын шилдгийг шалгаруулах ёслолын “Эрүүл мэндийн аялал жуулчлалын шилдэг“ - ээр шалгарсан анхны эмнэлэг.
- 2008 онд Чулалонгкорн их сургуулийн Бизнесийн сургуулиас зохион байгуулсан “Тайландын шинийг санаачлагч байгууллага“ шагналыг хүртсэн анхны эмнэлэг.
- 2008 онд АНУ-ын “Consumer Health World Awards” ёслолын Олон улсын, эрүүл мэндийн аялал жуулчлалын шилдэг вэб сайт шагналыг хүртсэн.
- 2009 онд Азийн “Wall Street” сэтгүүлийн уншигчдын дунд явуулсан санал асуулгаар Тайландын шилдэг компани төрөлд зургаадугаар байрт, чанарын зэрэглэлийн төрөлд хоёрдугаар байранд шалгарсан.
- Олон Улсын ISO 15189 стандартыг хангасан лабораторитой.
Нийгмийн халамж, үйлчилгээ
Амьдралын түвшнээс доогуур амьдралтай Тай иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилготой “Бумрунград сан” 1990 онд байгуулагдснаас хойш өдийг хүртэл урьдчилан сэргийлэх багц шинжилгээнээс зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийн амь насыг аврах томоохон мэс засал хүртэлх эмнэлгийн тусламж, үйлчилгээг 100’000 гаруй Тай иргэдэд үзүүлсэн.